ДӨРӨВ. Захиалсан барааг хүргэх
4.1. БНСУ-с Монгол Улсад ирэх ачааны тээврийн зардал дараах байдлаар тооцогдоно.
- Газрын ачаа тээврийн хувьд 1 кг нь 5000 төгрөгөөр тооцно.
АНХААРУУЛГА: Тээврийн үнэ нь валютын өөрчлөлт, тээвэрлэлт хийж байгаа компаниас хамаарч өөрчлөлт орж болно. Овор ихтэй боловч хөнгөн жинтэй барааг овроор тооцож төлбөрийг тооцно.
4.2. Захиалсан барааны тээврийн мэдээлэл буюу бараа хаана, ямар цэг дээр байгааг тухай мэдээлэл нь bolor-outlet.mn бүртгэлтэй хэрэглэгчийн хэсэгт байна.
4.3. Захиалсан барааг хэрэглэгчийн гэрийн хаягт хэрэглэгчийн сонголтоор хүргүүлэн авах боломжтой.
4.4. bolor-outlet.mn нь Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн ажлын байрны болон гэрийн хаягаар Улаанбаатар хот болон Хөдөө орон нутгийн хүргэлтийн үйлчилгээг гэрээт хүргэлтийн компаниар хүргүүлнэ. Холбогдон гарах зардлыг хэрэглэгч хариуцна.
4.5. Хэрэглэгч орон нутаг руу барааг хүргүүлэн авах хүсэлт гаргасан тохиолдолд тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлэх ба үүнтэй холбогдон гарсан үйлчилгээний хөлсийг Хэрэглэгч хариуцна.
4.6. Хэрэглэгч барааг хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаарыг /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба мэдээллийг дутуу, буруу бөглөснөөс үүдэн гарах аливаа хохирол болон захиалга хугацаа хоцорч хүргэгдэх эрсдлийг Хэрэглэгч хариуцна.
4.7. Хэрэглэгч нь хүргэлт хийгдэх байршилд барааг биечлэн хүлээн авч, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурж баталгаажуулах ба хүргэлт хийгдэх үед холбогдох утсыг нээлттэй байлгах үүрэгтэй. Энэхүү үүргээ зөрчсөний улмаас үүдсэн аливаа хохирлыг bolor-outlet.mn хариуцахгүй болно.
4.8. Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатсан тохиолдолд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.